Одон Орон Судлалын Улсын IX олимпиад 2024 оны 04-р сарын 05-аас 04-р сарын 09-ний хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион явагдлаа. Энэхүү олимпиад нь Улсын физикийн XXXVI-р олимпиадтай хамтран зохиогдож дүнгээ гаргав. Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг сурагчдаас гадна зохион байгуулагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын сурагчид давуу эрхтэйгээр өөрийн хүсэлтээр оролцох боломжтой юм. Олимпиад нь дунд буюу ахлах шатлалаар явагддаг бөгөөд дунд шатлалд VI-IX-р ангийн сурагчид, ахлах шатлалд X-XII-р ангийн сурагчид хамрагдсан. Нийт 110 сурагчид бүртгэгдсэнээс дунд шатлалд 53, ахлах шатлалд 36 сурагчид оролцон эрдэм мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө. Насны шатлал тус бүрд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, тусгай байр 3-ыг шалгаруулан дуран, өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа. Мөн бүртгүүлсэн бүх сурагчдад болон багш сурган хүмүүжүүлэгчдэд дурсгал болгон олимпиадын лого бүхий энгэрийн тэмдэг, бал бэлэглэв.
Шагналт байранд орсон сурагчдын нэрс
Дунд шатлал VI-IX
№
|
Мандатын дугаар
|
Код
|
Овог, нэр
|
Аймаг,
хот
|
Сургууль
|
Анги
|
Нийт оноо (37)
|
Байр
|
1
|
D-63
|
Z-50300
|
Өлзийболдын Галбадрах
|
Улаанбаатар
|
Монгол Тэмүүлэл
|
9
|
24.025
|
I
|
2
|
D-13
|
Z-1020
|
Болдбаатарын Төвшиндалай
|
Улаанбаатар
|
11-р сургууль
|
9
|
21.2
|
II
|
3
|
D-49
|
Z-80100
|
Буянтогтохын Наран-Эрдэнэ
|
Өвөрхангай
|
Арвайхээр,
Мэргэд
|
9
|
20.75
|
III
|
4
|
D-40
|
Z-80000
|
Хатанболдын
Учрал
|
Өвөрхангай
|
Хархорин,
ЕБГүнзгий
|
7
|
20.625
|
Тусгай
|
5
|
D-68
|
Z-50070
|
Үүрийнбаярын Өнөболд
|
Хөвсгөл
|
Эрдмийн далай цогцолбор
|
9
|
19.625
|
Тусгай
|
6
|
D-56
|
Z-80900
|
Бадрахбаярын Чинхүслэн
|
Улаанбаатар
|
Шинэ Монгол
|
8
|
19.0
|
Тусгай
|

Дунд шатлалд байр эзэлсэн сурагчдад Өвөрхангай аймгийн засаг дарга О.Пүрэвдорж, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Мөнхсайхан, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Одон орон судлах оргилын дарга Б.Нямсүрэн нар шагнал гардуулан өгөв.
Ахлах шатлал X-XII
№
|
Мандатын дугаар
|
Код
|
Овог, нэр
|
Аймаг,
хот
|
Сургууль
|
Анги
|
Нийт оноо (37)
|
Байр
|
1
|
A-12
|
Z-40090
|
Гантулгын Мөнхномин
|
Өвөрхангай
|
Арвайхээр
1-р
|
10
|
28.5
|
I
|
2
|
A-47
|
K-60000
|
Баттулгын Эрмүүн
|
Улаанбаатар
|
Шинэ Монгол
|
11
|
21.125
|
II
|
3
|
A-54
|
K-6060
|
Болдбаатарын Ирмүүн
|
Улаанбаатар
|
Шинэ Монгол
|
12
|
20.75
|
III
|
4
|
A-10
|
Z-40080
|
Баатарын
Сувд-Эрдэнэ
|
Өвөрхангай
|
Арвайхээр,
Мэргэд
|
11
|
20.5
|
Тусгай
|
5
|
A-56
|
K-4010
|
Энхбаатарын Лхагвадорж
|
Улаанбаатар
|
1-р сургууль
|
11
|
20.0
|
Тусгай
|
5
|
A-15
|
Z-40060
|
Бадрахбаярын Ирмүүнхүслэн
|
Улаанбаатар
|
Шинэ Монгол
|
12
|
20.0
|
Тусгай
|

Ахлах шатлалд байр эзэлсэн сурагчдад Өвөрхангай аймгийн засаг дарга О.Пүрэвдорж, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Мөнхсайхан, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Одон орон судлах оргилын дарга Б.Нямсүрэн нар шагнал гардуулан өгөв.
Энэхүү олимпиадаар дамжуулан сурагчид болон багш нарын ур чадварыг дээшлүүлэх, байгалийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах зорилгоор нүүдлийн планетариумыг 400 гаруй хүнд үзүүлэв.