Нарны хиртэлт
2 дугаар сарын 17. Нарны цагариг хүрээт хиртэл. Сар Нарыг бүтнээр нь халхлахгүй дэлхийгээс хол оршиж байх үед буюу сарны сүүдрийн конусын үргэлжлэл дэлхийн гадаргад хүрч буй үед болж байгаа хиртлийг нарны цагариг хүрээт хиртэл гэнэ. Сарнаас дэлхий хүртэлх зай 363300км - 405500км хүртэл өөрчлөгддөг. Сарны бүтэн сүүдрийн урт дунджаар 374000км байдаг тул сарны сүүдрийн конусын орой заримдаа дэлхий гадаргад хүрдэггүй. Энэ тохиолдолд сарны сүүдрийн тэнхлэгийн ойролцоо байгаа хүмүүст нарны цагариг хэлбэрийн хиртэл ажиглагдана. Нарны хиртэл дэлхийн гадаргын янз бүрийн цэгт янз бүрийн цагт ажиглагдана. Цагариг хүрээт хиртлийн үед тэнгэр гэрэлтэй байх бөгөөд од харагдахгүй, нарны титмийг ажиглах боломжгүй байна.
8 дугаар сарын 12. Нарны бүтэн хиртэл. Сарны сүүдрийн конус дэлхийн гадаргад хүрч буй үед болж буй хиртлийг нарны бүтэн хиртэл гэнэ. Энэ үед Нарыг Сар бүтэн халхлахаар дэлхийд ойрхон байх болно. Сарны сүүдэр тусах дэлхийн гадаргын нарийхан зурвас дотор л нарны бүтэн хиртэл ажиглагдана.Дэлхийн гадаргын янз бүрийн цэг дээр нарны хиртлийн дүрс хэлбэр янз бүр байж болно. Бүтэн хиртэлт нь Оросын Хойд мөсөн далай орчмоос эхэлнэ. Мөн Гренланд, Исланд, Атлантын далайг хамран Испанид ажиглагдана. Хэсэгчилсэн хиртэлт нь Аляск, Канад, баруун Африк, АНУ-ын хойд хэсгээр харагдах болно.
Сарны хиртэлт
3 дугаар сарын 3. Сарны бүтэн хиртэлт. Сар бүтнээрээ дэлхий сүүдрийн орон зай дотор орох үеэс эхэлнэ. Хиртлийн бүтэн фаз эхэлнэ. Тэр нь заримдаа бүтэн хагас цаг үргэлжилнэ. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан болж улаавтар өнгөтэй болдог. Сарны хиртэл зөвхөн Сар бүтэн тэргэл болох үед л ажиглагдана. Хиртэлт нь зүүн Азийн ихэнх хэсэг, Австрали, Номхон далай, Хойд Америкийн нутгуудад харагдана.
8 дугаар сарын 28. Сарны хэсэгчилсэн хиртэлт. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт хэсэгчлэн орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Хэсэгчилсэн хиртэлт нь сар дэлхийн хагас сүүдрээр дамжин өнгөрөх үед тохиолддог ба сарны зөвхөн нэг хэсэг нь хамгийн бараан сүүдрээр дамждаг. Энэ төрлийн хиртэлтийн үед сарны нэг хэсэг Дэлхийн сүүдрийн шилжилтээр харанхуйлах болно. Хиртэлт нь Хойд Америк, Мексик, Төв Америк, Өмнөд Америк, Атландын далай, Европ, Африкийн бүх нутгуудаар ажиглагдана.
САР
2 дугаар сарын 2. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 04 цаг 11 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Америкийн уугуул овог аймгууд жилийн энэ үед хамгийн их цас ордог байсан учир тухайн тэргэл сарыг “Цасан сар” гэж нэрлэдэг байжээ. Мөн цаг агаарын эрс тэс уур амьсгал нь ан агнахад хүндрэлтэй байсан учир зарим овог аймгууд “Өлсгөлөн сар” гэж нэрлэдэг байв.
3 дугаар сарын 3. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 39 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, Сарны далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.
4 дүгээр сарын 2. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 10 цаг 13 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.
5 дугаар сарын 2. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил нь Улаанбаатарын цагаар 01 цаг 24 минут байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Энэ тэргэл сарыг Америкийн уугуул овог аймгууд “Цэцэгт сар” гэж нэрлэдэг байсан, учир нь хаврын улиралд цэцэг элбэг дэлбэг гарч ирдэгтэй холбоотой. Энэ сарыг мөн эрдэнэ шиш тарих сар, сүүний сар гэж нэрлэдэг.
6 дугаар сарын 30. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 07 цаг 58 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, Сарны далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.
7 дугаар сарын 29. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 22 цаг 37 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг.
8 дугаар сарын 28. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 12 цаг 19 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Жилийн энэ үед Их нуурууд болон бусад томоохон нууруудын том хилэм загаснууд илүү амархан баригддаг байсан тул энэ бүтэн сарыг Америкийн уугуул овог аймгууд “Хилэм загас” гэж нэрлэдэг байв. Энэ сарыг мөн Ногоон эрдэнэ шишийн сар, үр тарианы сар гэж нэрлэдэг.
9 дүгээр сарын 27. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 50 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Энэ тэргэл сарыг Америкийн уугуул овог аймгууд “Эрдэнэ шишийн сар” гэж нэрлэдэг байсан, учир нь эрдэнэ шишийг жилийн энэ үед хурааж авдаг. Мөн “Ургацын сар”гэж нэрлэдэг.
10 дугаар сарын 26. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 12 цаг 13 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг.
Том тэргэл сар
1 дүгээр сарын 3. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 18 цаг 04 минут байна. 2026 онд том тэргэл сар 3 удаа болох бөгөөд эхнийх нь байх юм.
5 дугаар сарын 31. Том тэргэл сар. Хөх сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдаж оргил үе нь Улаанбаатарын цагаар 16 цаг 46 минутад тохионо. Тухайн сард тэргэл сар нь хоёр удаа тохиож буй тул үүнийг заримдаа хөх сар гэж нэрлэдэг.
11 дүгээр сарын 24. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 22 цаг 55 минут байна. 2026 онд том тэргэл сар 3 удаа болох бөгөөд хоёр дахь нь энэ байх юм.
12 дугаар сарын 23. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том, илүү тод Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 09 цаг 30 минут байна. 2026 онд том тэргэл сар 3 удаа болох бөгөөд сүүлийнх нь энэ байх юм.
Шинэ сар
1 дүгээр сарын 19. Шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар 03 цаг 53 минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу Нар, Дэлхийн голд Сар байрлах юм. Энэ үеэр Сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, тод бус биетүүдийг ажиглахад маш тохиромжтой юм.
2 дугаар сарын 17. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 20 цаг 05 минутад тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.
3 дугаар сарын 19. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 09 цаг 26 минутад тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.
4 дүгээр сарын 17. Шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 19 цаг 54 минутад тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.
5 дугаар сарын 17. Шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 04 цаг 03 минутад тохионо. Энэ үед сарны нөлөөгүй, харанхуй шөнө байх тул бүдэг биетүүдийг ажиглахад тохиромжтой.
6 дугаар сарын 15. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 10 цаг 56 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг биетүүдийг ажиглахад тохиромжтой.
7 дугаар сарын 14. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 17 цаг 45 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг биетүүдийг ажиглахад тохиромжтой.
8 дугаар сарын 13. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 01 цаг 37 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг биетүүдийг ажиглахад тохиромжтой.
9 дүгээр сарын 11. Шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 11 цаг 27 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг биетүүдийг ажиглахад тохиромжтой.
10 дугаар сарын 10. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 23 цаг 50 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг биетүүдийг ажиглахад тохиромжтой.
11 дүгээр сарын 9. Шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 15 цаг 03 минутад тохионо. Энэ үед сарны нөлөөгүй, харанхуй шөнө байх тул бүдэг биетүүдийг ажиглахад тохиромжтой.
12 дугаар сарын 9. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 08 цаг 52 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад маш тохиромжтой. Тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.
БУД
2 дугаар сарын 19. Буд гаригийн зүүн элонгац. Нарнаас 18.1 градусын өнцгөөр буюу Буд гаригийн хамгийн их зүүн холдолт болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их хазайж харагдах болно. Өөрөөр хэлбэл, нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд гаригийг харж болно.
4 дүгээр сарын 3. Буд гаригийн баруун элонгац. Буд гариг нь Нарнаас хамгийн их 27.8 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Өглөө тэнгэрийн хаяанаас дээш Нарнасс хамгийн их холдож харагдана.Нар мандахаас өмнө тэнгэрийн зүүн хаяанд ажиглагдана.
6 дугаар сарын 15. Буд гаригийн зүүн элонгац. Нарнаас 24.5 градусын өнцгөөр буюу Буд гариг хамгийн их зүүн холдолт болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд гаригийг харж болно.
8 дугаар сарын 2. Буд гаригийн баруун элонгац. Буд гариг нь Нарнаас хамгийн их 19.5 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Өглөө тэнгэрийн хаяанаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд ажиглагдана.
10 дугаар сарын 12. Буд гаригийн зүүн элонгац. Нарнаас 19.6 градусын өнцгөөр Буд гариг хамгийн их зүүн холдолт болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд гаригийг харж болно.
11 дүгээр сарын 20. Буд гаригийн баруун элонгац. Буд гариг нь Нарнаас хамгийн их 19.6 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Өглөө тэнгэрийн хаяанаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд ажиглагдана.
СУГАР
8 дугаар сарын 15. Сугар гаригийн зүүн элонгац. Сугар гариг нь Нарнаас хамгийн их буюу 45.9 градусын өнцгөөр зүүн холдож харагдана. Энэ үед Сугар гариг маш сайн ажиглагдана. Үдшийн тэнгэрт тэнгэрийн хаяанаас хамгийн өндөр цэгт Сугар гаригийг харж болно. Нар жаргасны дараа тэнгэрийн баруун хэсэгт гариг харагдах болно.
БАРХАСБАДЬ
1 сарын 10. Бархасбадь гаригийн эсрэг тохиолго. Аварга хийн гариг нь Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж харагдана. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бусад үеийнхээс илүү тод, шөнийн турш харагдана. Бархасбадь гариг болон түүний дагуулуудын зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Бархасбадь гаригийн судлуудыг нарийвчилж ажиглан харах боломжтой. Бархасбадь гаригийн хоёр талд тод гэрэлтэх 4 том дагуулуудыг харах боломжтой.
САНЧИР
10 дугаар сарын 4. Санчир гаригийн эсрэг тохиолго. Цагариган бүслүүрт Санчир гариг нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд түүнийг нар бүрэн гэрэлтүүлэх болно. Жилийн бусад үеийнхээсээ илүү тод харагдана. Санчир гариг болон түүний дагуулуудыг харж, зураг авахад маш тохиромжтой байна. Дунджаас дээш хэмжээтэй дурангаар Санчир гаригийн цагариган бүслүүр болон түүний хамгийн тод харагдах хэдэн дагуулуудыг ажиглах боломжтой.
ТЭНГЭРИЙН ВАН
11 дүгээр сарын 25. Тэнгэр вангийн эсрэг тохиолго. Цэнхэр-ногоон гариг нь Дэлхийд хамгийн ойр орших үе юм. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бусад өдрөөс илүүтэйгээр бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод ажиглагдана. Тэнгэр ван гаригийг ажиглах маш тохиромжтой цаг үе байна. Дэлхийгээс алслагдсан гариг учир том хүчин чадал сайтай дурангаар Тэнгэрийн ван гаригийг ажиглаж болно.
ДАЛАЙ ВАН
9 дүгээр сарын 25. Далай ван гаригийн эсрэг тохиолго. Энэхүү аварга хийн гариг болох Далай ван нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд нарны туяагаар бүтэн гэрэлтэж харагдана. Жилийн бусад үеийнхээсээ илүү тод шөнөжин харагдах болно. Энэ үед Далай ван гаригийг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дэлхийгээс алслагдсан гариг учир хүчин чадал сайтай дурангаар Далай ван гаригийг харж болно.
СОЛИРЫН УРСГАЛ
1 дүгээр сарын 3, 4. Квадрантид (010 GUA) солирын урсгал. Энэхүү солирын урсгал нь оргил үедээ дунджаар 40 хүртэлх тооны солир харвадаг. Бөмбөрцөгийн хойд хагас ажиглагддаг үзэгдэл бөгөөд манай орны газар нутгаас маш сайн харагдана гэсэн үг юм. Энэ солирын урсгалыг анх 2003 онд илрүүлсэн бөгөөд 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Энэ урсгал нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-ээс 1 дүгээр сарын 5-ны хооронд болдог. Энэ жилийн хувьд 1 дүгээр сарын 3-ны шөнөөс 1 дүгээр сарын 4-ний өглөө оргил үе нь тохиох юм байна. Энэ үед бүтэн сар тохиох учир тод харагдах солируудаас бусдыг халхлах болно. Шөнө дундаас хойш харанхуй газраас ажиглах боломжтой. Тариачин одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт гарч болно.
4 дүгээр сарын 22, 23. Тэнгэрийн сан ордны солирын урсгал (Lyrids Meteor Shower). Солирын урсгалын үеэр цагт 20 орчим солир Дэлхийн агаар мандалд орж ирэн шатах үзэгдэл болдог. Анх 1861 онд илрүүлж байсан C/1861 G1 Татчер (Thatcher) сүүлт одны үлдээсэн ул мөр болох хий тоосонцор, хэлтэрхийнүүдээс үүдэлтэй гэж үздэг. Солирын урсгал нь жил бүрийн 4 сарын 16-наас 4 дүгээр сарын 25-ны хооронд болдог. Энэ оны хувьд 4 дүгээр сарын 22-ны шөнөөс 23-ны өглөө хүртэл оргил үе нь ажиглагдана. Эдгээр солирын биетийн зарим нь цөөхөн секундийн турш хурц тоосны зам татуулдаг байна. Солирууд Лира одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт гарч ирж болно.
5 дугаар сарын 6,7. Хумхын Эта солирын урсгал (Eta Aquarids). Энэ солирын урсгалын үеэр цагт дунджаар 60 тооны солир Дэлхий рүү орж ирдэг. Тэнгэрийн бөмбөрцөгийн өмнөд хагаст илүү сайн идэвхтэй ажиглагддаг бол бөмбөрцгийн хойд хагаст цагт 30 орчим солир ажиглагдана. Энэ солирын урсгал нь жил бүрийн 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 28 хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 5 дугаар сарын 6-ны шөнөөс 5 дугаар сарын 7-ны өглөө хүртэл ажиглагдах юм байна. Шөнө дундын харанхуйд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордоос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.
7 дугаар сарын 28, 29. Хумхын Делта солирын урсгал (Delta Aquarids). Энэ солирын урсгал нь цагт дунджаар 20 тооны солир Дэлхий рүү орж ирдэг. Марсден болон Крачт сүүлт одны тоосны үлдэгдлээр үүсгэгдсэн. Энэ урсгал нь жил бүрийн 7 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 23-ны хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 7 дугаар сарын 28-ны шөнөөс 7 дугаар сарын 29-ний өглөө хүртэл ажиглагдана. Хумхын одны ордоос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.
8 дугаар сарын 12,13. Тэнгэрийн онгоцны солирын урсгал (Perseids). Энэ солирын урсгалыг ажиглахад маш сайн харагддаг, оргил үедээ дунджаар 60 тооны солир агаар мандалд орж ирдэг. Свифт-Таттл сүүлт одны хэлтэрхийнүүдээр үүсгэгдсэн, түүнийг анх 1862 онд илрүүлсэн байна. Тэнгэрийн онгоц ордын солирын урсгал нь гэрэлтэй хурц солирууд ихээр ажиглагддагаараа маш алдартай юм. Урсгал нь жил бүрийн 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 24-ний хооронд болдог. Энэ жилийн хувьд 8 дугаар сарын 12-ны шөнөөс 8 дугаар сарын 13-ны өглөөгүүр оргилдоо хүрнэ. Шөнө дунд харанхуй үед ажиглахад тохиромжтой. Солирууд Тэнгэрийн онгоцны одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт харагдах боломжтой юм.
10 дугаар сарын 7. Лууны ордны солирын урсгал (Draconids). Энэ урсгал нь бага тооны солир харвадаг, цагт дунджаар 10 орчим солир үзэгдэх болно. Солирын урсгал нь 1900 онд анх нээж байсан 21P Гиасобини-Зиннер сүүлт одны үлдэгдлээр үүсгэгдсэн гэж үздэг. Жил бүрийн 10 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 10-ны хооронд болдог. Энэ оны хувьд оргил үе нь 10 дугаар сарын 7-ны шөнө таарч байна. Хавирган сартай учир орой эрт хотын гэрлээс зайтай газар ажиглахад тохиромжтой. Солирын урсгал нь Лууны одны ордоос цацарч харагдах боловч тэнгэрийн аль ч зүгт ажиглагдаж болно.
10 дугаар сарын 21,22. Маралын солирын урсгал (Orionids). Маралын солирын урсгал нь дундаж хэмжээ нь цагт 20 тооны солир харвадаг. Үүнийг маш эрт цагаас ажиглаж ирсэн Халли сүүлт одны үлдээсэн ул мөрнөөс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 10 дугаар сарын 2-ноос 11 дүгээр сарын 7-ны хооронд болдог. Оргил үе нь 10 дугаар сарын 21-ний шөнөөс 10 дугаар сарын 22-ны өглөө ажиглагдана. Сарны тэргэлшилтэй учир зарим бүдэг солирууд нь харагдахгүй. Солирууд нь Маралын одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.
11 дүгээр сарын 4,5. Үхрийн солирын урсгал (Taurids). Үхрийн солирын урсгал нь маш бага хэмжээтэй, дунджаар цагт 5-10 тооны солир харвадаг. Энэ нь ер бусын хоёр тусдаа урсгалаас бүрддэг. Эхнийх нь 2004 TG10 бага гаригийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бол хоёр дахь урсгал нь 2P Энке сүүлт одны үлдэгдэл гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 9 дүгээр сарын 7-ноос 12 дугаар сарын 10-ны хооронд болдог. Оргил үе нь 11 дүгээр сарын 4-ний шөнө ажиглагдана. Хавирган сартай учир шөнө дундаас хойш хотын гэрлээс хол харанхуйд ажиглаж болно. Солирууд нь Үхрийн одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.
11 дүгээр сарын 17,18. Арслангийн солирын урсгал (Leonids). Арслангийн солирын урсгал нь дунджаар цагт 15 тооны солир харвадаг. Энэ нь 33 жилийн циклтэйгээр цагт 100 хүртэлх солир харвах үзэгдэл болдог онцлогтой бөгөөд хамгийн сүүлд 2001 онд тохиолдсон. Урсгал нь Темпель Таттл сүүлт одны хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бөгөөд 1865 онд нээж байжээ. Солирын урсгал нь жил бүрийн 11 дүгээр сарын 6-наас 11 дүгээр сарын 30-ны хооронд болдог. Оргил үе нь 11 дүгээр сарын 17-ны шөнөөс 11 дүгээр сарын 18-ны өглөө ажиглагдах болно. Өсөн нэмэгдэж буй сар нь орой эрт зарим бүдэг солируудыг хаана.Шөнө дундаас хойш харанхуй байрлалаас ажиглахад тохиромжтой. Солирууд нь Арслангийн одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.
12 дугаар сарын 13, 14. Ихрийн солирын урсгал (Geminids). Ихрийн солирын урсгал бол солирын урсгалуудын хамгийн их цацардаг урсгал бөгөөд өвөрмөц онцлогтой ажиглагддаг юм. Тэрээр цагт 120 хүртэлх тооны олон төрлийн өнгөтэй солир харвадаг. Урсгалыг 1982 онд анх нээж байсан 3200 Фаэтон нэртэй бага гаригийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй юм. Энэ урсгал нь жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 12 дугаар сарын 17-ны хооронд болдог. Оргил үе нь 12 дугаар сарын 13-ны шөнөөс 12 дугаар сарын 14-ний өглөө хүртэл ажиглагдана. Хавирган сартай учир шөнө дундаас хойш харанхуй байрлалаас хамгийн сайн ажиглагдах болно. Солирууд нь Ихрийн одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.
12 дугаар сарын 21,22. Алтан мөнгөн шаргалын солирын урсгал (Ursids). Солирын урсгал нь дунджаар маш бага хэмжээтэй байх ба цагт 5-10 тооны солир харвадаг. Үүнийг 1790 онд анх нээж байсан Таттл сүүлт одны хэлтэрхийнээс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 25-ны хооронд болдог. Оргил үе нь 12 дугаар сарын 21-ний шөнөөс 12 дугаар сарын 22-ны өглөө хүртэл ажиглагдах болно. Тэргэл сартай учир бүдэг солируудыг хаах болно. Шөнө дундаас хойш харанхуй байрлалаас тод солируудыг ажиглах боломжтой. Солирууд нь Бага баавгайн одны ордоос цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.
Тэнцлийн цэг
3 дугаар сарын 20. Хаврын тэнцлийн үе. Хаврын тэнцлийн үе нь Улаанбаатарын цагаар 22 цаг 45 минутад тохионо. Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцэж, Нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарна. Өөрөөр хэлбэл, Нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг юм. Энэ тэнцлийн өдөр Нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.
9 дүгээр сарын 23. Намрын тэнцлийн цэг. Намрын тэнцлийн цэг нь Улаанбаатарын цагаар 08 цаг 06 минутад тохионо. Нарны цацраг экватор луу чиглэдэг ба Дэлхий дээр өдөр болон шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг. Тэнгэрийн хойд хагаст намрын тэнцлийн цэгт астрономийн намрын эхний өдөр болдог бол өмнөд хагаст хаврын тэнцлийн цэг буюу астрономийн хаврын эхний өдөр болно.
Туйлын цэг
6 дугаар сарын 21. Зуны туйлын цэг. Зуны туйлын цэг буюу Зуны Нар буцах цэг нь Улаанбаатарын цагаар 16 цаг 25 минутад тохионо. Хамгийн урт өдөр, богино шөнө болно. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг юм. Мэлхийн замын гэрийн эхлэл болно. Дэлхийн хойд туйл руу Нар хамгийн ихээр ойртдог. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэх (өвлийн туйлын цэг) өдрүүд тохионо.
12 дугаар сарын 22. Өвлийн туйлын цэг. Өвлийн туйлын цэг буюу Өвлийн Нар буцах цэг нь Улаанбаатарын цагаар 04 цаг 49 минутад тохионо. Хамгийн богино өдөр, урт шөнө болдог. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг. Дэлхийн өмнөд туйл руу Нар хамгийн их хазайдаг. Өмнөд өргөргийн 23.44 градусын халуун бүсийн Матрын зам дээр ирдэг. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэх (зуны туйлын цэг) өдрүүд тохионо.
