2026 он гарсаар рентген цацрагийн хэмжээгээрээ Х ангиллын хүчтэй тэсрэлт 1 удаа, М ангиллын дунд тэсрэлт 5 удаа, С ангиллын сул тэсрэлт 136 удаа болов. Эдгээр тэсрэлтүүд нь Нарны толбуудын хөдөлгөөний үр дүнд нарны титэмд соронзон болон цахилгаан эрчим хүч хуримтлагдсанаар үүсдэг. Доорх графикт Нарны толбоны тоо болон Нарны тэсрэлтийн тоог харьцуулан харуулав. Энэхүү өгөгдөл нь өдөр бүр шинэчлэгддэг бөгөөд АНУ-ын NOAA (National Oceanic and Atmospheric Administration- Далай ба агаар мандлын үндэсний захиргаа)-ийн SWPC (Space Weather Prediction Center- Сансрын цаг агаарын урьдчилсан мэдээний төв)-ээс авсан мэдээлэл юм.
Харин Х,М ангиллын тэсрэлтүүдийг дэлгэрүүлэн хүснэгтэд харуулбал:
|
№
|
Огноо
|
Тэсрэлтийн балл
|
Идэвхтэй муж
|
Эхлэх хугацаа
|
Оргил үе
|
Дуусах хугацаа
|
|
1
|
2026.01.19
|
X1.9
|
4341
|
01:27:00
|
02:09:00
|
02:51:00
|
|
2
|
2026.01.12
|
М3.3
|
-
|
05:53:00
|
07:14:00
|
08:31:00
|
|
3
|
2026.01.17
|
М2.2
|
4341
|
18:19:00
|
18:29:00
|
18:32:00
|
|
4
|
2026.01.15
|
М1.6
|
4341
|
04:10:00
|
04:33:00
|
04:52:00
|
|
5
|
2026.01.19
|
М1.2
|
4345
|
19:14:00
|
19:19:00
|
19:22:00
|
|
6
|
2026.01.18
|
М1.1
|
4341
|
07:46:00
|
07:51:00
|
07:54:00
|
Энэ жилийн хамгийн анхны хүчтэй Х1.9 тэсрэлт нь Улаанбаатарын цагаар 2026 оны 1-р сарын 19-ний 01 цаг 27 минутад эхэлсэн бөгөөд Нарны төвийн ойролцоогоор хагас сая километр хэмжээтэй хэсгийг хамарсан томоохон тэсрэлт болсон. Наран дээр хэдэн өдрийн турш төвийн дээд ба баруун талд харагдаж байгааг доорх зургаас хараарай.




НАСА-ийн Нар судлах хиймэл дагуулын SDO (Solar Dynamics Observatory) дээр суурилсан дүрс авдаг багаж АIA (Atmospheric Imaging Assembly) нь 12 секунд тутамд өндөр нягтралтай зураг авдаг бөгөөд тэсрэлт плазмын хөдөлгөөнийг бодитоор ашиглан тооцдог. Мөн арван өөр долгионы уртад зураг авах боломжтой.