Олон улсын Одон орон, Астрофизикийн Олимпиад (IOAA) нь Дэлхийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг, шинжлэх ухааны 12 нэр хүндтэй олимпиадын нэг юм. Анх 2007 онд зохион байгуулагдсан энэхүү олимпиад нь одон орон, астрофизикийн салбарт ирээдүйн залуу чадварлаг хойч үеэ бэлтгэн илрүүлэх, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сурагчдын дунд мэдлэг, туршлага солилцох өргөн хэмжээний платформ болтлоо өсөж хөгжсөөр иржээ.
XIX дэх удаагийн IOAA 2026 олимпиад нь 2026 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ны хооронд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотод зохион байгуулагдана. Энэхүү олимпиадад Монгол Улсын баг анх удаагаа оролцохоор явлаа.

Дэлхийн 80 гаруй улсаас 300 гаруй ахлах сургуулийн сурагчид оролцож байгаа нэр хүндтэй IOAA 2026 олимпиадад оролцох Монгол Улсын баг 7 хүний бүрэлдэхүүнтэй.
Багийн ахлагчаар доктор Т.Гансүх, дасгалжуулагч багшаар доктор Ц.Цог-Очир, багийн гишүүдийг Одон Орон Судлалын Улсын Х-р олимпиадаас сонгон шалгаруулсан. Үүнд:
- Ж.Бэрх - Шинэ Монгол Сургуулийн 12г ангийн сурагч
- Б.Чинхүслэн - Шинэ Монгол Сургуулийн 10а ангийн сурагч
- Д.Тэлмүүн - Монгол Тэмүүлэл сургуулийн 12г ангийн сурагч
- Ө.Галбадрах - Монгол Тэмүүлэл сургуулийн 11в ангийн сурагч
- Б.Үлэмж - Сант сургуулийн 12а ангийн сурагч
Энэ олимпиадад оролцсноор:
- Шинжлэх ухааны боловсролыг дэмжих, одон орон, астрофизикийн чиглэлээр сурагчдын сонирхлыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно.
- Олон улсын туршлага солилцох, Дэлхийн 80 гаруй орны шилдэг сурагчидтай өрсөлдөж, туршлага солилцох боломж олгоно.
- Эрдэм шинжилгээний соёлыг төлөвшүүлэх, залуу үеийнхэнд одон орон, астрофизикийн салбарт мэргэжил эзэмших, судалгаа хийх урам зориг өгнө.
Монгол Улсын баг IOAA 2026 олимпиадад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг Дэлхийд гаргана гэдэгт итгэлтэй байна.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН
“МОНГОЛЫН ОДОН ОРОН СУДЛАЛЫН ХОЛБОО” НҮТББ