2016 оны 08 сарын 24-ны 01:36:33(UTC) цагт Италийн Норси хотоос зүүн урагш 10 км-ийн зайд магнитуд 6,0 –тай газар хөдлөлт болсон. Газар хөдлөлт нь Аффенийн хагаралын орчимд 10 км-ийн гүнд болжээ. 2016 оны 08 сарын 25-ны байдлаар тус бүс нутагт давталт хөдлөлт үргэлжилсээр байгаа бөгөөд магнитуд нь 4,0-өөс дээш хөдлөлт 11 удаа болоод байна.
Тус бүс нутагт өмнө нь 1997 оны 09 сард Mw=6,0 хүрсэн газар хөдлөлт болж, 11 хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж, 80,000 орчим хүн орон гэргүй болж байжээ. Мөн 2009 оны 04 сард Mw=6,3-тай хөдлөлт болж 295 хүн нас барж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн ба 55,000 гаруй хүн орон гэргүй болж байжээ. 1915 онд түүхэн газар хөдлөлт M=6.7-той болж 32,000 хүн нас барж байсан байна.
Сүүлийн энэхүү газар хөдлөлтийн төв нь 1997 болон 2009 онд болж байсан 2 хүчтэй хөдлөлтийн дунд болсон байна.