Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төвөөс санаачилсан Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг ОХУ-ын Эрхүү хотноо 2016 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.
Бид Монгол, Оросын залуу эрдэмтдийн чуулга уулзалтын 2 дахь шатыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурлыг үндсэн илтгэл, сэкцүүдийн хуралдаан, ханын илтгэл хэлбэрээр зохион байгуулах тул эрхэм судлаачид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Хурлын зорилго:
Тус эрдэм шинжилгээний хурал нь манай хоёр орны залуу эрдэмтэн судлаачид өөр хоорондоо танилцах, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зэрэг болно.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон илтгэлүүдийн хураангуй нь Эрхүү болон Улаанбаатар хотуудад зохион байгуулагдсан чуулганы нэгдсэн товхимолд нийтлэгдэн гарах юм.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглэлүүд:
- Техник, технологийн салбар хуралдаан
- Байгалийн ухааны салбар хуралдаан
- Геологи, газарзүйн салбар хуралдаан
- Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан
- Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар хуралдаан
- Анагаах ухааны салбар хуралдаан
Хурлын хугацаа, байрлал:
Хамрах хүрээ: Их, дээд сургууль, судалгааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, суралцаж буй залуу эрдэмтэн, судлаачид
Хуралд ирүүлэх бүтээл нь:
- Товч намтар, бүтээлийн жагсаалт /.docx, .pdf файл болон хэвлэмэл хэлбэрээр/
- Хураангуйг англи эсвэл орос хэл дээр бичнэ /.docx, .pdf файл болон хэвлэмэл хэлбэрээр/
Бүтээлд тавигдах шаардлага:
Илтгэл нь:
- судалгааны зорилго,
- шинжлэх ухаан, инновацийн шинэлэг тал,
- судалгаанаас гарсан үр дүн,
- дүгнэлт, зөвлөмж,
- ашигласан ном, хэвлэл зэргийг багтаасан байна.
- Шинжлэх ухаан технологи, инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.
- Хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байна.
- Постер илтгэл:гаргасан форматын дагуу зохиогч өөрөө хэвлүүлнэ.
- Аман илтгэлийг англи эсвэл орос хэл дээр бэлтгэнэ.
- Илтгэл англи эсвэл орос хэл дээр явагдана.
- Хуралд ирүүлсэн бүтээлүүдийн хураангуйг чуулганы эмхэтгэлд гаргана.
Хаяг:
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 1,
Ерөнхий сайд А.Амарын гудамж 1
СТӨ-ний зүүн талын “Г” Корпус, 3 давхар 300 Тоот
Улаанбаатар хот 14200
Монгол улс
Утас: +(976) 94995420, +(976) 99228060,
Веб: http://www.mysa.mn