Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний гол зорилготой ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг Боловсрол, Шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 11 сарын 10-аас 11 сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэ оны ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээнд шатрын холимог баг, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, ширээний теннисний эмэгтэй баг, эрэгтэй баг, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, волейбол, сагсан бөмбөгийн эрэгтэй баг, эмэгтэй баг нийт эрдэм шинжилгээний байгууллагын 16 баг тамирчид ур ухаан, авьяас чадвараа уралдуулан оролцлоо.
Багийн нийлбэр онооны дүнгээр академич С.Дэмбэрэл захиралтай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тэргүүлэн I байранд шалгарч аваргын шилжин явах цомын эзнээр тодорлоо.
дэлгэрэнгүй