Super Moon
2016-11-09 17:11:55
Super moon
2016 оны 11-р сарын 14-д сар урд урьдынхаасаа илүү том, тод харагдана. Учир нь сар дэлхийг тойрохдоо зууван замаар (дунджаар Perigee=363,300 км, Apogee=405,500 км) тойрдог. Сар дэлхийд хамгийн ойр (perigee) цэгт ойр тохиох тэргэл сарыг Super moon буюу хамгийн том тэргэл сар гэнэ. Энэ удаагийн Super moon бол Дэлхийгээс Сар 356,509 км зайд тохиож 14 хувиар том 30 хувиар тод гэрэлтэлттэй харагдах юм. Ийм тохиолдол 1948 онд тохиож байсан бол одоо 2034 онд дахин тохиох юм. Уг үзэгдлийн оргил үе нь Улаанбаатарын цагаар19 цаг 23 минутаас эхэлнэ 2 цагийн турш ажиглагдана.
Хамгийн том тэргэл сарууд
20-р зуун (1901-ээс 2000):
1912. 1-р сар. 4: 356,375 km
1930. 1-сар. 15: 356,397 km
1948. 1-р сар. 26: 356,461 km
21-р зуун (2001-ээс 2100):
2034. 11-р сар. 25: 356,445 km
2052. 12-р сар. 6: 356,421 km
2070. 12-р сар. 17: 356,442 km
2088. 12-р сар. 28: 356,499 km
2098. 1-р сар. 17: 356,435 km
http://earthsky.org/tonight/closest-supermoon-since-1948


Сарны хиртэл болно
2016-09-13 17:13:59
1-р зураг. Сарны хиртэлт болох нөхцөл
2016 оны 9-р сарын 16-17-нд шилжих шөнө сарны хиртэлт болно.
Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үед давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.
Нар, сарны хиртэлтийг Нар, Сар, Дэлхийн байрлал давтагдах шинжээр нь цуврал болгон ангилдаг. Тухайн цувралын хиртэлт давтагдах хугацааг Сарос гэдэг. Энэ нь 18 жил 11.3 хоног байна. Үзэгдэх зурвас нь дараагийн сарос бүхэнд дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120°-аар шилжих бөгөөд ойролцоогоор гурван саросын хугацаа өнгөрөхөд тодорхой нутгуудад дахин хиртэлт нь ажиглагдана.
Ойролцоогоор 18 жил 11.3 хоногийн давтамжтай саросын цуврал нь 1200-1500-н жил үргэлжлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш хиртэлтийг агуулсан байдаг. 2016 оны 9-р сарын 17-нд (Улаанбаатарын цагаар) болох Сарны хиртэлт нь Саросын 147 дугаартай цуврал бөгөөд 1244.08 жил үргэлжлэх хугацаандаа 71 хиртэлт болохоос 9 дахь хиртэлт нь тохиож байна.
|
Саросын 147-р цувралын сарны хиртэлүүд
|
|
Хиртэлтийн төрөл
|
Тэмдэглэгээ
|
Тоо
|
хувиар
|
|
Нийт хиртэлт
|
-
|
70
|
100.0%
|
|
Хагас сүүдрийн хиртэлт
|
N
|
16
|
22.9%
|
|
Хагас хэртэлт
|
P
|
42
|
60.0%
|
|
Бүтэн хиртэлт
|
T
|
12
|
17.1%
|
http://eclipse.gsfc.nasa.gov/LEsaros/LEsaros142.html
Энэ удаагийн сарны хиртэлт давхар сүүдрийн хиртэлт болно. Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. 2016 оны 9-р сарын 17-нд Улаанбаатарын цагаар 1 цаг 54 минутанд эхэлж 5 цаг 54 минутанд дуусна, оргил үе нь 3 цаг 54 минутанд тохионо.
Нэмэлт мэдээлэл авах хаягууд:
https://www.timeanddate.com/eclipse/lunar/2016-september-16
http://eclipse.gsfc.nasa.gov/LEplot/LEplot2001/LE2016Sep16N.pdf

2-р зураг. Хагас сүүдрээр дайран өнгөрөх сарны зам.
2016 оны 9-р сарын 1-нд нарны цагирга хиртэл болно
2016-08-30 16:54:08

Нарны хиртэл нь жилд 2 удаа зайлшгүй болдог, 5 удаа болох тохиолдол байдаг ч тухайн орон нутагтаа ховор үзэгдэл юм. Монголд хамгийн сүүлд 2008 оны 8-р сарын 1-нд тохиосон бол дараагийнх нь 2063 онд тохиох юм. Энэ удаагийн хиртэл өмнөд Афракийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсуудаас ажиглагдах юм.


5-р сарын 9-д Буд гариг Нарны дүгрэгийг дайран өнгөрөх маш ховор үзэгдэл болно
2016-05-23 08:44:10
5-р сарын 9-д Буд гариг Нарны дүгрэгийг дайран өнгөрөх маш ховор үзэгдэл болно.
Буд гариг Нар, Дэлхийн хоорондуур шилжин өнгөрөх юм. Энэ үзэгдлийг дурангаар зориулалтын нарны гэрлийн шүүлтүүр (solar filter) ашиглан ажиглах боломжтой. Нарны дүгрэг дээр жижиг дуграг хар цэг байдалтай харагдана. Өмнө 2006 онд ажиглагдаж байсан, хэдэн жилд нэг удаа ажиглагддаг маш ховор үзэгдэл, дараагийн давхцал 2019 онд ажиглагдах юм.
Энэ удаагийн үзэгдэл Улаанбаатарын цагаар 20цаг 12 минутанд хэлэж 3цаг 12 минут үргэлжлэнэ.
дэлгэрэнгүй
2016 оны 3-р сарын 23-ны сарны хагас хиртэл
2016-05-23 08:43:58
Жилд хоёр удаа нар, сарны хиртэл болох тохиол бүрддэг. 2016 оны хувьд нарны хиртэл 3-р сарын 9, 9-р сарын 1 мөн сарны хиртэл 3-р сарын 23, 9-р сарын 16-ны өдрүүдэд болно. 3-р сарын 9-ны нарны бүтэн хиртэл нь Индонез болон Номхон далайн зарим хэсгээр ажиглагдсан. 3-р сарын 23-д тохиох сарны хагас хиртэл нь Ази, Америк, Австрали тивийн улс орнууд мөн Оросын холбооны улсын зарим нутгаар ажиглагдах юм. Улаанбаатарын цагаар 17:39:31-ээс 21:54:53-н цагийн хооронд 4 цаг 15 минут үргэлжилнэ. Оргил үе нь 19:47:14-н цагт тохиож байна. Улаанбаатарт 19-н цагийн орчимоос ажиглагдаж эхэлнэ. Энэ удаагийн хиртлийн онцлог нь сар зөвхөн дэлхийн давхар сүүдэрт 69-н хувиар халхалагдана.
дэлгэрэнгүй
Өндөр жил
2016-05-23 08:43:45
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьдрал ахуйдаа цаг тоолол зохиож хэрэглэж ирсний нэг нь календарь юм. Нар-Дэлхийн системд тулгуурласан Юлийн календарь, Григорийн календарь байдаг. Сар, Дэлхийн хөдөлгөөний системд тулгуурласан Сарны календарь, Сар-Нарны календарь гэх мэт олон янзын календарь хэрэглэж ирсэн байдаг. Орчин үед ихэнх улс гүрнүүд Григорийн календарийг баримталж байна.
дэлгэрэнгүй
Хаббл сансрын телескоп
2016-05-23 08:43:34
Хаббл сансрын телескопыг 1990 оны 4 сарын 24-нд дэлхийн нам тойрог замд хөөргөжээ. 2,4 метрийн тольтой, хэт ягаан, хэт улаан, үзэгдэх гэрлийн мужид судалгаа хийдэг.
Энэ телескопын нэрийг Америкийн одон оронч Edwin Hubble-н нэрээр нэрлэжээ.
Хабблын үйл ажиллагааг NASA, Европын сансрын агентлаг, Space Telescope Science Institute гэсэн гурван байгууллага удирдаж явуулдаг.
Он тооллын тухай
2016-05-01 08:19:56
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс өнөөг хүртэл амьдрал, үйл ажиллагааны шаардлагаар (тухайлбал, цаг хугацаа, улирал тодорхойлох гэх мэт) нэн тэргүүнд хэрэглэж ирсэн зүйл бол календарь буюу он тооллын бичиг юм. Он тоолол (календарь) нь нийгэм, шашин, худалдаа арилжаа болон засаг захиргааны зориулалтаар өдрүүдийг эрэмблэн зохион байгуулсан систем юм. Он тоолол гэдэг нь Ром он тооллын сарын эхний өдрийг нэрлэсэн нэрнээс гаралтай. Ром, Египет, Хинди, эртний Перс, Этопи, Япон, Ислам, Маяа гэх мэт тухайн үед бие даасан болон ноёрхож байсан улсууд шашны нөлөөгөөр янз бүрийн он тооллыг ашиглаж байсан.
дэлгэрэнгүй